Tuesday, November 20, 2007

Намилзгана

Намилзгана буюу педикулез
Хvмvvс энэ таагvй шавьжийг “бөөс” гэж нэрлэдэг бөгөөд харин арьс өнгөний эмч нар “умдагны намилзгана” эсвэл “наймалз” гэсэн арай зохимжтой нэр томьёог хэрэглэдэг.
.
Ерөнхий
Ердөө 1-3 мм хэмжээтэй, шар саарал өнгөтэй энэ шимэгчийг микроскопоор харахад жижигхэн хавчтай, наймаалжтай маш төстэй байдаг. Гэхдээ умдагны намилзганыг энгийн нvдээр ч харж болох бөгөөд эдгээр нь vсний угт жижигхэн наалдсан жижиг будаанцар шиг харагддаг. Эдгээр нь гол төлөв бэлэг эрхтний эргэн тойрны үсэрхэг газар байрладаг ч суга, сахал, хөмсөг болон сормуусан дээр үүрлэсэн байх нь бий.
.
Намилзгана нь хөдөлгөөн багатай, өндөглөх замаар vрждэг (өдөрт гурван ширхэгээр) бөгөөд зөвхөн хvний цусаар хооллоно. Нэг удаа 0.001 мм –аар уудаг. Умдагны намилзганы амьдрах дундаж хугацаа 24 өдөр байна.
.
Шалтгаан
Умдагны намилзгана зөвхөн хvн дээр шимэгчилэх бөгөөд муур, нохой, юмуу усан гахайнаас халдах ямар ч боломжгvй. Бусад БЗХӨ шиг умдагны намилзгана ерөнхийдөө бэлгийн хавьталын vеэр халдах бөгөөд ингэхэд шавьж нь нэг хvнээс нөгөөрvv мөлхөн шилжиж дамжина. Гэхдээ намилзгана нь хvнээс салаад нэг хоногоос илvvгvй хугацаанд амьдардаг байхад өндөг нь бараг долоо хоног амьд байх чадвартайг анхаарах хэрэгтэй.
.
Иймд намилзгана нь алчуур, орны цагаан хэрэгсэл, хувцсаар маш амархан дамжих боломжтой. Халуун усны газар, усан сан, хиймэл шарлаганы газар болон бvр нийтийн бие засах газрыг ашиглах vед хvртэл халдвар авсан тохиолдлууд байдаг. Тэгэхээр наймалзганы халдвар илэрсэн тохиолдлолд гэр бүлийнхээ хүнийг хардах гэж яарах хэрэггүй.
.
Явц
Халдвар авснаас хойш өвчний анхны шинж тэмдэг илрэх хvртэл хэдэн долоо хоног өнгөрч болно. Шинэ эзэндээ хvрмэгц намилзгана хөлөөрөө умдагны vснээс бат гэх чинь бэхлэгдээд "амьдрах орчноо тохижуулж эхэлнэ". Тэрээр хоол тэжээлээ авахын тулд хошуугаараа хүний арьсийг хатгаж цоолдог.
.
Намилзганы шvлсний булчирхай нь тусгай бодис ялгаруулан цусыг бүлэгнэхээс сэргийлэхийн сацуу боловсруулна. Тиймээс хатгуулсан газар vргэлж хөхөвтөр мөр vлдэж загатнадаг. Өндөгнvvдээ эм нь умдагны vсэнд сайтар бэхэлснээр тэдгээрийг усаар угааж арилгах боломжгvй болдог. Хэсэг хугацааны дараа эдгээр өндөгнөөс шинэ намилзганууд гарах болно.
.
Шинж тэмдэг
Бэлиг эрхтэний эргэн тойрны арьсан дээр дарахад арилдаггүй сааралдуу хөхөвтөр толбонууд бий болно. Энэ нь намилзганы хазсан мөрнvvд юм. Шимэгчдийг өөрсдийг нь томруулдаг шилээр харах боломжтой. Халдвар авсны хамгийн тод шинж нь цавь загатнах юм. Онош Хамгийн гол нь умдагны намилзганыг өөр зvйлтэй буюу илvv ноцтой бэлгийн замын халдвартай андуурахгvй байх нь чухал. Зөв оношийг арьс өнгөний эмч тавина.
.
Эмчилгээ
Эдгэрэхийн тулд мэдээж эмчид хандаж мэргэжлийн туслалцаа авах нь зvйтэй. Дээхэн үед эдгээр шавьжийг керосиноор хордуулж, харин халдварласан vсийг хусдаг байсан. Өнөөдөр илvv боловсронгуй vр дvнтэй аргууд бий болсон. Хямд нь гэвэл 10% эсвэл 5% -ийн хvхрийн тvрхлэг, эсвэл бензилбензоаттай тvрхлэг, бусад vед “Ниттифор” эсвэл “Спрей – Пакс”-ыг хэрэглэж болно. Хэрэглэх арга нь зааварт нь бичигдсэн байдаг. Эмчилгээ дууссаны дараа биеийн болон орны цагаан хэрэгсэлээ цайруулагчид хийж, эсвэл буцалгах бөгөөд дараа нь халуун индvvгээр индvvдэх хэрэгтэй. Бvх бэлгийн хамтрагчтайгаа нэгэн зэрэг эмчлvvлэх ёстойг.

0 Comments:

Post a Comment

Subscribe to Post Comments [Atom]

<< Home