Tuesday, November 20, 2007

Заг хvйтэн

Гонорея буюу заг хүйтэн өвчнөөр жил бvр 150-180 сая хvн өвчилдөг. Тиймээс энэ өвчин нь хамгийн ихээр тархсан өвчин гэж тооцогддог. Заг хvйтэн өвчнийг өрнийн анагаах ухаанд МЭӨ II зуунд анх тэмдэглэсэн байдаг. Өвчтэй хүмүүсийг шээхэд нь өвдөж, шаравтар ялгадас бэлэг эрхтнээс нь гардаг байснаас үүдэн эртний Грекийн домогт эмч Гален өвчний шалтгааныг үрийн шингэн өөрийн мэдэлгүй урсахявдал гэж үзээд "гонос" буюу үрийн шингэн "рея" буюу урсах гэсэн нэр өгчээ.
.
ШАЛТГААН
Гэвч өвчний жинхэнэ шалтгааныг зөвхөн 1879 онд германы арьс өнгөний эмч Альберт Нейссер нээж, онцгой нэгэн бичил биет vvсгэж буйг илрvvлжээ. Энэ бичил биетийг “гонококк” гэж нэрлээх болсон. Заг хvйтэн нь бэлгийн замын халдварт өвчин болохоор зөвхөн бэлгийн хавьталаар буюу эрхтнээр, шулуун гэдсээр, эсвэл амаар хавьтахад халдварлана.
.
Улмаар энэ өвчин ахуйн замаар бие угаагч, алчуур болон жорлонгийн суултуураар халдварлах бараг боломжгvй. Учир нь гонококк нь эмзэг бичил биет болохоор хvний биед л хэвийн үржих боломжтой бөгөөд агаарт хэдхэн минутын дотор vхдэг.
.
ЯВЦ
Гонококкууд нь шээсний сувагт орсон vед уретрит (шээсний сувгийн vрэвсэл) vvсдэг. Хэрэв vтрээнд орсон тохиолдолд кольпит (vтрээний vрэвсэл), эсвэл цервицит (умайн хvзvvний vрэвсэл) vvснэ. Амны хөндийд тэрээр стоматит (амны хөндийн vрэвсэл), эсвэл фарингит (хоолойны vрэвсэл), харин шулуун гэдсэнд орсон vед проктит (шулуун гэдэсний vрэвсэл) vvсгэнэ.
.
ШИНЖ ТЭМДЭГ
Энэ өвчний нууц үе нь хэдэн цагаас эхлээд 2-10 хоног хvртэл vргэлжилнэ. Эмэгтэй хvнд заг хvйтэн нь гол төлөв шинж тэмдэггvй явагддаг. Шинж тэмдэг илэрсэн ч тэр бүр зов оношилж чаддаггүй. Жишээлэхэд, vтрээнээс гарах шардуу цагаан ялгадас нь кандидозтой (мөөгөнцөр), шээх vед өвдөхийг циститтэй холбож ойлгодог. Гэхдээ аль аль нь заг хvйтний шинж байж болно. Тvvнээс гадна эмэгтэй хvнд хэвлий доогуур өвдөлт өгч, сарын тэмдэгийн мөчлөгийн дунд vед цусархаг ялгадас гарч болно.
.
Эрэгтэй хvнд заг хvйтний шинж тэмдэг илvv хvчтэй илэрдэг. Шээсний сувгаас шардуу цагаан өнгөтэй, эвгvй vнэртэй салслаг зvйл ялгарч, шээхэд нэлээд таагvй мэдрэмж (хорсох, өвдөх) төрvvлдэг. Бэлэг эрхтний сvв улайж, хавдан, эргэн тойронд нь том биш шархлаанууд vvсч болно. Гонококкын фарингит гол төлөв шинж тэмдэггvй явагддаг боловч заримдаа хоолойд өвчин vvсдэг. Проктит ч гэсэн vргэлж мэдэгдээд байдаггvй бөгөөд зөвхөн ховор тохиолдолд шулуун гэдсэнд загатнаа vvсч хачин ялгадас гардаг.
.
ҮР ДАГАВАР
Хэрэв заг хvйтэнг хоёр сарын дотор эмчилэхгvй бол архаг болох бөгөөд нvд, vе болон бусад чухал эрхтэнvvдийг гэмтээж эхэлдэг. Эмэгтэй хvнд архаг заг хvйтэн нь умайн дайвар эрхтэнvvд болох өндгөвч болон умайн гуурсны vрэвсэл vvсгэх бөгөөд эцэстээ vргvйдэлд хvргэх аюултай. Эрэгтэй хvнд хvндэрсэн заг хvйтэн нь мөн адил vргvйдэлд хvргэнэ.
.
ОНОШЛОГОО
Заг хvйтэн туссан байж болзошгүй vед бэлгийн замын өвчний эмч, эсвэл арьс өнгөний эмчид яаралтай хандах хэрэгтэй. Эмч онош тавихын тулд зовиурыг сонсож, vзлэг хийж мөн нэмэлт шинжилгээ бичиж өгнө. Шээсний сvвнээс ялгадас авч микроскопоор шинжлэх бөгөөд шээс болон цусны шинжилгээ авна. Эргэлзээтэй тохиолдолд гонококк тодорхойлох хамгийн оновчтой арга болох ПГУ ( полимеразын гинжин урвал) оношлогоог хийдэг.
.
ЭМЧИЛГЭЭ
Зөв эмчилгээг зөвхөн бэлгийн замын өвчний эмч тогтоох боломжтой болохоор өөрийгөө эмчлэх гэсний хэрэггүй. Өнөөдөр заг хvйтэнг тусгай антибиотикоор эмчлэхийн сацуу дархлааг бэхжvvлж, физик эмчилгээ хийдэг. Заг хvйтэнг эмчлvvлэхэд өвчтэй хүний бэлгийн хамтрагч заавал эмчлvvлэх ёстой байдаг. Эс бөгөөс эдгэрсэний дараа дахиад халдана.
.
УРДЧИЛАН СЭРГИЙЛЭЛТ
1. Бэлгийн харьцаанд орсны дараа шээх нь халдварлах эрсдэлийг мэдэгдэхvйц багасгадаг. 2. Бэлгийн хавьталын дараа 2 цагийн дотор бэлгийн замын халдварт өвчнөөс яаралтай урьдчилан сэргийлэх эм хэрэглэх.

0 Comments:

Post a Comment

Subscribe to Post Comments [Atom]

<< Home