Wednesday, November 21, 2007

Жирэмсний хvндрэлvvд

Та өөрөө, таны гэр бүл, ойр дотныхон жирэмслэхэд эрсдэлтэй байдлууд, жирэмсний хүндрэлүүдийн талаар зохих мэдлэгтэй байвал жирэмсний, төрөх болон төрсний дараах үеийн хүндрэлээс сэргийлж чадна. Та эмчийн байнгын хяналтанд байж, жирэмсний, төхөр болон төрсний дараах үед үүсч болох хүндрэлүүдээс сэргийлж чадна.
.
Хэрвээ ТА:
- 18-аас доош эсвэл 39-өөс дээш настай,
- 5-аас дээш удаа төрсөн,
- бага хүүхэд чинь 2 нас хүрээгүй,
- эрхтэн тогтолцооны архаг хууч өвчтэй (зүрх судас, бөөрний эмгэгууд, цусны даралт ихсэх гэх мэт )
- өмнөх жирэмслэлт, төрөх, төрсний дараах үед хүндэрч байсан,
- хоол тэжээлийн дутагдалтай байвал, зулбаж байсан,
- олон удаа ур хөндүүлж байсан бол жирэмсний, төрөх, төрсний дараах үед хүндрэх,
- амьгүй эсвэл бага жинтэй, сул дорой хүүхэд төрүүлэх өндөр эрсдэлтэй байна.
.
Жирэмсэн үед доорх шинжүүд илэрвэл цаг алдалгүй эмчид яаралтай үзүүлэх шаардлагатай:
Эдгээр шинжүүд нь таны өолоод хүүхдийн эрүүл мэндэд ноцтой аюул учруулж байгааг илэрхийлнэ. Яаралтай арга хэмжээ аваагүй тохиолдолд амь насанд ч хүрч болзошгүйг анхаар.
.
- Үтрээнээс цусархаг ялгадас гарах эсвэл цус гарах
- Хэвлийгээр базалж өвдөх, гэнэт хүчтэй өвдөх
- Гэнэт толгой эргэх, дотор муухайрах
- Хүйтэн хөлс гарч, нүд харанхуйлах
.
Умайн гаднах жирэмслэлт

Умайн хөндийгөөс бусад газарт үр тогтсон өндгөн эс бэхлэгдэхийг умайн гаднах жирэмслэлт гэдэг. Энэ нь бэлэг эрхтэний үрэвслийн улмаас умайн гуурсан хоолой нарийсаж өндгөн эс умай руу очиж чадахгүй болсноос шалтгаалдаг байна. Умайн гаднах жирэмслэлт нь үрийн хоолой, өндгөвч, аарцгийн хөндийд голдуу тохиолдоно. Ийм үед голдуу жирэмсний 4-5 долоо хоногтойд ямар нэг арга хэмжээ авахаас өөр аргагүй болно.

Хэрэв үрийн хоолойд байрласан бөл үр тогтеон өндгөн эс томорч үрийн хоолой задарч, дотуур цус алдана. Умайн гаднах жирэмслэлтийн үед хэвлийгээр эмзэглэж өвдөх ба өвдөлт нь өндгөвч хавьцаа байна. Мөн үтрээнээс цус алдах, түүнээс болж ухаан алдах нь ч бий.

Гар, хөл, нүүр, хэвлийгээр хавагнах, шээс хөөсөрч гарах

Жирэмсний 20 долоо хоногоос хойш таны биеийн жин мэдэгдэхүйц хэмжээгээр нэмэгдсэнээс шилбээр бага зэрэг хавагнаж болно. Энэ нь таны болоод хүүхдийн эрүүл мэндэд ноцтой аюул учруулахгүй ч хяналтын эмчдээ энэ тухай заавал хэлээрэй. Хэрэв жирэмсний сүүлийн хагаст шилaбэнээс гадна хэл, нүүр, гар, хэвлийгээр хавагнах нь жирэмсний хожуу хордлогын шинж тэмдэг байдаг. Биеийн жин огцом буюу нэг долоо хоногт 1 кг-аас илүү нэмэгдэх нь далд хавагнаж буйн шинж юм. Шээсэнд хэвийн хэмжээнээс илүү уураг илрэх нь мөн хожуу хордлогын шинж бөгөөд шээс хөөсөрч гарах шинжээр илэрнэ. Гэхдээ шээсний шинжилгэээний хариуг баримтлах нь илүү оновчтой.

0 Comments:

Post a Comment

Subscribe to Post Comments [Atom]

<< Home